logo
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?

Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?

2024/01/16

2024 оны нэгдүгээр сарын 15-наас 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Энэ сарын 16-наас нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, 18-нд нутгийн баруун хагаст, 19-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

Хур тунадас: 15-нд Монгол-Алтай уулархаг нутгаар, 16-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 17-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд нутгийн баруун хагаст, 19-нд нутгийн өмнөд хэсгээр, 20-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 21-нд Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав нутгаар, 23-нд Алтайн уулархаг нутагаар, 24-нд баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: 15, 17-нд Алтайн уулархаг нутгаар, бусад хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 27-32 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 19-24 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 17, 19-нд цас, 21-нд ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 17, 19-нд баруунаас хойш эргэж секундэд 7-12 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 17-ноос хүйтний эрч чангарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 29-34 хэм, бусад хэсгээр 23-28 хэм, өдөртөө бүх хэсгээр 15-20 хэм хүйтэн байна.

Сэтгэгдэлүүд

Дээш