logo
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ

2024/01/23

Аргын тооллын 2024 оны нэгдүгээр сарын 23. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Өвлийн адаг хөхөгчин үхэр сарын 13. Ангараг гараг. Хэрцгий охин одтой, зургаан цагаан мэнгэтэй улаан нохой өдөр.

Өдрийн наран 8 цаг 31 минутад мандан, 17 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал, хийх, хэрүүл тэмцэл муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.

Сэтгэгдэлүүд

Дээш