logo
“S’Outlet” дэлгүүрийн агуулахын барилгыг буулгаж байна

“S’Outlet” дэлгүүрийн агуулахын барилгыг буулгаж байна

2024/01/26

Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирлыг өөрчлөн барьсан барилга байгууламжийг чөлөөлөх ажлын хүрээнд “S’Outlet” дэлгүүрийн агуулахын барилгыг буулгаж байна.

Агуулахыг нэгдүгээр сарын 17-22-нд чөлөөлсөн бөгөөд нэгдүгээр сарын 24-ний өдрөөс барилгыг нь буулгаж эхэлсэн юм.

Буулгалтыг тус дэлгүүрийн арав орчим ажилтан болон нийслэлийн харьяа байгууллагын хоёр оператор хоёр машин техниктэйгээр гүйцэтгэж байна.

Харин дэлгүүрийн үндсэн барилгыг хоёрдугаар сард буулгахаар төлөвлөөд байна.

Голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг буулгах Нийслэлийн Засаг даргын захирамж 2023 оны наймдугаар сарын 31-нд гарсан.

Энэ хүрээнд өнгөрсөн оны аравдугаар сард нийслэлийн удирдлагууд “S'Outlet” дэлгүүрийн газар болон үл хөдлөх хөрөнгийг эзэмшигч компанийн төлөөлөлтэй уулзаж, газрыг чөлөөлөхөөр тохиролцсон юм. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш