Сар шинийн баяраар Улаанбаатар хотоос орон нутгийн чиглэлд хөдөлгөөний эрчим эрс нэмэгддэг бөгөөд Улаанбаатар хотыг тойрсон цахим 6 төлбөр авах цэгээр буюу товчоодоор нийт 66,670 авто машин хөдөө орон нутгийг зориод байгаа юм.
Хот тойрсон Төлбөр авах цэг цахим болсноор товчоогоор нэвтрэх 1 тээврийн хэрэгсэл 2 секундэд нэвтэрч байна. Иймд Шинийн 3, 4-нд буюу 2024 оны хоёрдугаар сарын 12, 13-нд Нийслэл хотыг зорих авто машины эрчим нэмэгдэх төлөвтэй байгаа хэдий ч цахим товчоод дээр оочер дараалал үүсэхгүй тул Жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийг баримтлан нэн шаардлагагүй тохиолдолд эгнээ байраа солих, бусдын урдуур дайрах зэрэг үйлдэл гаргалгүй соёлтой боловсон зорчино уу.
Авто машин эзэмшигч та www.ezam.mn ээр нэвтрэн орж Авто зам ашигласны төлбөрөө хурдан шуурхай төлөх боломжтой гэж “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас мэдээллээ.