logo
Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт ОХУ-тай хамтарна

Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт ОХУ-тай хамтарна

2024/02/13

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ЕВСИКОВ Алексей Николаевичийг 2024 оны хоёрдугаар сарын 08-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, салбарын хүний нөөц бэлтгэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах асуудлаар санал солилцов.

Сайд Н.Учрал 1921 оны 11 дүгээр сард байгуулсан “Монгол - Зөвлөлт Холбооны Улс хооронд найрамдалт харилцаа тогтоох тухай Монгол, Зөвлөлт Холбоот Орос улсын засгийн газрын хооронд байгуулагдсан гэрээ”-ний дагуу тус улсын нутаг дэвсгэрт Хаант Оросын засгийн газраас байгуулсан холбооны хэрэгсэл, шугам, утас, байшин барилга зэргийг манай улсад үнэ төлбөргүй шилжүүлсэн явдал нь Монгол Улсын орчин цагийн харилцаа холбооны байгууллагын суурийг тавьсан болохыг онцлон тэмдэглэв гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш