logo
Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтэд зудтай бүс нутагт ажиллана

Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтэд зудтай бүс нутагт ажиллана

2024/02/21

Улс орон даяар цас, зудын байдалтай байгаа энэ үед “Малчдад тусалъя” аяны хүрээнд Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын баг орон нутгийг зорилоо.

Тэд малчид, малын эмч нарт зудын эрсдэлийг хүндрэл багатай даван туулахад шинжлэх ухааны үндэслэлтэй мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл өгөх, инновацын бүтээгдэхүүний тусламж хүргэх юм.

Орон нутагт ажиллах эрдэмтэн, судлаачдын багт Эмгэг судлалын лабораторийн Эрдэм шинжилгээний ажилтан, доктор Б.Мөнгөн-Очир, Бодис солилцоо биохимийн лабораторийн Эрдэм шинжилгээний ажилтан, доктор Д.Будрагчаа, Төлийн физиологи, эмгэг судлалын лабораторийн Эрдэм шинжилгээний ажилтан Л.Цогтбаатар, жолооч Б.Отгонбаяр нар нэгдэж төвийн бүсийн аймгуудад ажиллах юм.

Шуурхай зохион байгуулагдсан энэхүү үйл ажиллагаанд оролцож байгаа багийн гишүүдэд болон инновацын бүтээгдэхүүнээр тусламж үзүүлэхээр нэгдсэн доктор Т.Энх-Оюун, Ц.Бямбажав, М.Золзаяа, С.Лхагвацэрэн нарт талархал илэрхийлье гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш