УУХҮ-ийн дэд сайд Б.Уянга тэргүүтэй төлөөлөгчид Канад улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр 2016-2024 онд Монгол Улсад эрдэс баялгийн салбарын төрийн албан хаагчдыг чадавхжуулах зорилго бүхий хэрэгжүүлсэн "MERIT" төслийг хэрэгжүүлэгч "Каталистплас" байгууллагын Азийн орнууд хариуцсан захирал Гэйл Ли, тус төслийн суурин төлөөлөгч Женнифер Адамс болон Монгол Улс дахь Канад улсын худалдааны төлөөлөгчийн газрын захирал Жеймс Ким нартай Канадын Торонто хотод уулзлаа.
Уулзалтаар талууд төслийн үр нөлөө болон цаашдын хамтын ажиллагааны талаар нээлттэй мэдээлэл солилцож, үргэлжлүүлэн хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцэв.
Монгол Улсын хувьд эрчим хүчний хараат байдлыг бууруулах, эрчим хүчний ногоон шилжилтийг эрчимжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд газрын гүний дулаан ашиглах, энэ чиглэлд чадавх бэхжүүлэх зэрэг хэрэгцээ шаардлага байгааг дэд сайд онцлов гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.