logo
Р.Батбаяр: Засгийн газар, Монголбанк шатахууны  үнэ өсөхөөс сэргийлэх ажлыг хийгээгүй

Р.Батбаяр: Засгийн газар, Монголбанк шатахууны үнэ өсөхөөс сэргийлэх ажлыг хийгээгүй

2012/01/20
Сүүлийн үед нийгмийг бухимдуулсан шатахууны үнийн өсөлтийн талаар Монголын “Нефть хий” ассоциацийн тэргүүн, М-ОЙЛ компанийн захирал Р.Батбаяртаа ярилцлаа.
-Шатахууны үнэ өссөнтэй холбогдуулан танай ассоциациас бид буруугүй гэсэн мэдэгдэл гаргажээ. Үүнийгээ тайлбарлана уу?
-Монголын “Нефть хий” ассоциацаас сүүлийн үед үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан мэдэгдэл гаргалаа. Нефтийн үнэ ханшийн огцом өсөлт нийгэмд бухимдал үүсгэсэн. Компаниуд үгсэн хуйвалдаж дураараа нэмсэн зүйл байхгүй. Энэ бол сүүлийн хэдэн сарын турш өсч хуритмлагдсан валютын ханшны өсөлтөөс үүдэлтэй. Үүнийг тухайн үед нь шийдэх талаар бид удаа дараа үнэ зохицуулдаг хариуцдаг газруудад нь асуудлаа тавьж байсан. Тэр үед долларын ханш бууна. Тиймээс та нэр тэвчээд хүлээж бай гэдэг хариултыг өгч байсан. Энэ байдалд  маш хүлээлцтэй хандаж  сүүлийн гурван сар үнийн хөдөлгөөн хийгээгүй байснаар  260  төгрөгийн өсөлт гарсан. Засгийн газраас долларын ханш бууна та бүхэн тэсч бай гэдэг байсан. Харин тэссээр байгаад ийм байдал хүрсэн. Нийгэмд үүсэх энэ асуудлаас сэргийлэх ажлыг Засгийн газар, Монголбанк хийгээгүй.
-Импортлогчид  үгсэн хуйвалдаж үнээ нэмэх шийдвэр гаргасан гэж ШӨХТГ-аас мэдэгдсэн. Тэгэхээр валютын ханшийг бууна гэж хүлээсээр тэсэхээ байгаад ийм шийдэлд хүрсэн гэж үзэж болох уу?
- 2008 оноос хойш үнийн зохицуулалтыг Засгийн газрын дэрэгдэх ЭБЭХ-ний дэд сайдаар ахлуулсан комисс хийж ирсэн. Ажлын хэсэгт нефьт импортлогчид,ШӨХТГ, сангийн яам, Үндэсний хөгжил шинтгэлийн хороо, Газрын тосны газар зэрэг мэргэжлийн олон төлөөлөл багтдаг. Сүүлийн гурван жил үнийг тогтвортой барьсаар ирсэн. Нефтийн үнэ нэмэгдэхэд татварыг тэглэх, валютийн ханш өсөхөд хамгаалалт хийх зэргээр ажиллаж ирсэн. Харин энэ удаагийн нэмэлтэд компаниуд үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн гэсэн нэр зүүлээ. Цаг хугацааны үед янз бүрийн үйл явдалтай давхцснаас болж ийм дүгнэлт хийгдлээ.
-Тэгвэл он гараад шатахууны үнэ нэмэгдэнэ гэдэг мэдээллийг танай ассоциацаас хийх боломж байгаагүй гэж үү? Засгийн газар нэмэгдэхгүй гээд байсан?
- Асуудал үүсэхэд ассоциаци нийгэмд зориулж мэдэгдэл хийхээс илүү комисст ханддаг жишигтэй. Түүнийхээ дагуу хандсаар ирсэн. Сүүлийн үнэ нэмэлтийг хуйвалдаан  гэж үзэж байгаа бол 3-4 жил хуйвалдааны байдалтай явж ирсэн гэх болоод байна. Үнэ өсч байна компаниуд алдагдалтай явж байна. Үүнд дүгнэлт гаргаж өгөх хүсэлтийн ШӨХТГ-т ассоциацийн зүгээс албан бичиг өгч байсан. Нэгдүгээр сарын 6-ний хуралд ШӨХТГ-ын төлөөлөл болон бусад бүх төлөөлөл сууж байгаад үнэ нэмэх шийдвэрт хүрсэн. Гэтэл инфортлогч компаниуд үгсэн хуйвалдсан гэж олон нийтэд мэдээлж гүтгэж байгааг ойлгохгүй байна. Төрийн яам хуралд оролцсноороо үгсэн хуйвалдааныг хийлцсэн гэж үзнэ биздээ. Үнэ зохицуулалтын комиссоор ярилцаж шийдвэр гаргачихаад нийгэмд биднийг үгсэн хуйвалдсан нэрээр буруу ойлголт төрүүлж байгаад харамсаж байна. Залруулах зорилгоор мэдэгдэл гаргасан.
- Импортлогчдод 10 тэрбумын торгууль ногдуулж, мөн импортлох эрх хасах тухай яригдаж байна үүнд ямар хариулт өгөх вэ?
- 10 тэрбумын актыг хүлээж аваагүй байна. Торгуулийн тухай хэвлэл мэдээлэлээс сонссон. Монголд шатахуун импортлох эрх хуулиараа нээлттэй. Тусгай зөвшөөрөлтэй 70 компани байдаг. Үүний 10 хүрэхгүйн идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг. Энэ хэдэн компани монфольдож авсан мэтээр хүмүүс ойлгодог. Өөрөөр хэлбэл дотоодод шатахуун борлуулах эрхтэй 70 компанийн аль нь ч шатахуун импортлох эрхтэй.
-Эрхийг хязгаарлаж Засгийн газарт төвлөрүүлэх тухай яриад байна л даа?
-Нээлттэй байгаа эрхийг хязгаарлах тухай яригдаад байгаа нь сонирхолтой асуудал болоод байна. Хэл амтай хэцүү салбарт  үндэсний компаниуд үйл ажиллагаа хэвийн явуулж байхад хавчаад байгааг ойлгохгүй байгаа. Он гараад вальютын ханш хоёр хувь өссөн энэ бол үнэ нэмэх үндэслэл биш гэж мэдэгдсэн нь нийгэмд эсрэг ойлголт өгч байна. Зарим нь арванхоёрдугаар сараас 60-70 төгрөгөөр нэмэгдсэн. Энэ бол шатахууны үнэ өсөх шалтгаан биш гэж. Гэтэл үнэн хэрэгтээ 9-10 сараас эхэлсэн өсөлт. Нэгдүгээр сарын 6 хүртэл мөрдөж байсан үнэ долларын ханш 1250 байхад тогтоосон үнэ. Он гараад 1450-1480 хүртэл нэмэгдсэн нь шатахууны үнэ нэмэх арга хэмжээ авахаас өөр замгүй болсон. Харин ийм асуудал гаргаж, төр засгийн ахнаарлыг хандуулж байж долларын ханшийг 40-50 төгрөгөөр сүүлийн долоо хоногт буулгалаа.
-Ард түмний нуруун дээр ирсэн үнийн дарамтын хохирлын хариуцлагыг таныхаар бол Монголбанк хүлээх ёстой гэж үзэж болох уу?
- Үүссэн нөхцөл байдлаас тэр энэ хариуцлага үүссэн гэж хэлмээргүй байна. Монголын эдийн засгийн бодит байдал үйл явц ийм л байна. Өнөөдрийн тусгал нь энэ. Монголбанк зүгээс интервенц хийсэн. Валютын нөөцийнхөө арван хувийг зарсан гэж байгаа. Тэгэхээр хэн буруутайг хэлэх биш шалтгааныг нь олж засч чадах уу гэдгээ цаашид анхаарах хэрэгтэй болж байна. Импортлогчид хэн нэгэн буруутай гэж хэлдэг байгууллага биш.
-2009 онд валютын ханш 1450 төгрөг болж өссөхөд шатахууны үнэ 1250 төгрөг байсан гэж ярьдаг. Нефтийн үнэ хэдээр өсөөд байгаа юм
-Энэ ярьж буй хоёр мэдээлэл үнэн. Гэхдээ гурав дахь мэдээллийг орхигдуулж байна. Тэр үед шатахуун тонн тутмын үнэ 400-500 ам.долларын үнэтэй байсан. Одоо бол 1200-1280 болж 2-3 дахин өссөн ийм том зөрүү байгааг нийгэмд ойлгуулаагүй. Хамгийн хүнд, хамгийн бага/ 5-6 хувийн/ ашигтай  бизнес эрхлээд явж байгаа Монгол компаниудаа нийгэмд ийм арчаагүй байдлаар ойлгуулж байгаад харамсаж байна. Энэ бизнесийг тийм ч олон хүн хийгээд байдаггүй. Хэрэв ашигтай байсан бол 70 компани бүгд л уралдаад хийх л байсан.
-Таны ярианаас оны өмнө нэмэх байсан гэлээ. Оны өмнө хэдэн төгрөгөөр нэмэх тооцоо байсан вэ?
-Оны өмнө 100 төгрөг нэмэгдэх тооцоо байсан. Долларын ханш бууна гэдгээр бид хүлээсэн. Монгол Улс урьд өмнө байгаагүй их 2,5 сая долларын нөөцтэй болсон гэж зарласан атлаа долларын ханш гадаад зах зээлд өсөөгүй байхад манайд өссөн шалтгааныг нь олж тогтоогүй. Гэтэл үр дүн нь эсрэгээр гарсан. Одоо бол хэн ч үнэмшмээргүй PR болсон.
- Долларын ханш буурдаг. Харин шатахууны үнэ нэг их буураад байдаггүй.Цаашид буурах уу?
-Шатахууны үнэ 50 төгрөгөөр бүх компаниудад буурсан. Долларын ханш буух хэмжээндээ хүртэл буурвал шатахууны үнэ буух боломжтой. Оны өмнө 1400 төгрөгтэй байсан ханш  нэгдүгээр сарын 6-нд 1480 болж огцом өссөн. Үүнд импортлогчид Монголбанк хоёр сар биднийг хуурлаа . Бууна гэдэг ойлголт үгүй боллоо. Валютын ханшаа барьж чадахаа больж хяналтаа алдсан гэж үзсэн.
-Импортлогчид алдагдал үүссэн гээд байна.Тухайлбал, хэчнээн төгрөгийн алдагдал хүлээгээд байгаа юм.
- Нэг компани зөвхөн ханшийн зөрүүнээс хоёр тэрбумын алдагдал хүлээсэн. Хэрэв цагаан сарын дараа үнийг нэмлээ гэхэд үүнээс илүү алдагдал хүлээх байсан. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш