logo
Швейцарийн Хөгжлийн агентлагаас 250 мянган ам.доллартой тэнцэх хэмжээний тусламж үзүүлнэ

Швейцарийн Хөгжлийн агентлагаас 250 мянган ам.доллартой тэнцэх хэмжээний тусламж үзүүлнэ

2024/03/20
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Швейцарийн Хөгжлийн агентлагийн дарга, Ерөнхий консул Стефани Бурриг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа.
 
Уулзалтаар Швейцарийн Холбооны Улсын Засгийн газраас Монгол Улсад тохиолдоод буй цаг агаарын нөхцөл байдал, хаваржилтын хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх үүднээс 250 мянган ам.доллартой тэнцэх хэмжээний тусламж үзүүлэхээр болсон тухай Шадар сайдад танилцуулсан юм.
 
Мөн Швейцарийн Хөгжлийн агентлагаас манай улсын Онцгой байдлын гал сөнөөгч, аврагч нарыг гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн үеийн арга техникийн талаар сургаж буй бөгөөд цаашид ч энэ чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх, өргөжүүлэх тал дээр санал солилцлоо.
 
Эх сурвалж: Шадар сайдын ажлын алба
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш