logo
Хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах зар

Хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах зар

2024/03/22
Эрчим хүчний салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:
1.Тухайн хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх;
2.Тухайн хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй байх;
3.Нэр дэвшигч нь өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй;
4.Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй;
5.Сүүлийн дөрвөн жил улс төрийн намын ажилтан, сонгуульт удирдах албан тушаал хашиж байгаагүй, эсхүл улс төрийн албан хаагчаар ажиллаж байгаагүй;
6.Өөрөө, эсхүл эхнэр, нөхөр, эцэг, эх, хүүхэд, төрсөн ах, эгч, дүү болон тэдгээртэй нэгдмэл сонирхолтой этгээд нь сүүлийн 3 жилийн хугацаанд тухайн компанид, эсхүл түүний хараат болон охин компанид эрх бүхий албан тушаал эрхэлж байгаагүй байх;
7.Компанитай аливаа бизнесийн холбоогүй;
8.Компанийн засаглалын сургалтад хамрагдсан, компанийн засаглалаар мэргэшсэн байх;
9.Цахилгаан, эрчим хүч /0713/, эсхүл санхүү, эдийн засагч, нягтлан бодогч, эрх зүйч мэргэжилтэй байх.
Бүрдүүлэх материал:
1.Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ;
2.Анкет /Төрийн албан хаагчийн анкетыг бүрэн зөв бөглөх, 4х6 хэмжээтэй зураг заавал наасан байх/;
3.Ажил байдлын тодорхойлолт/ ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл/;
4.Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;
5.Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт /e-mongolia/;
6.Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
7.Иргэний үнэмлэхийн хуулбар;
8.Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар.
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар
Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчдийн материалыг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 11:00 цаг хүртэл Эрчим хүчний яам /Засгийн газрын XIV байр/-ны бичиг хэргийн ажилтан хүлээн авна.
Анхаарах зүйлс:
1.Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд нэр дэвшиж байгаа компанийн нэр, сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаар зэргийг гаргацтай бичих;
2.Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй;
3.Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана;
4.Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна;
5.Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ 2 хүртэлх компанид тус тусад нь гаргана;
Нэмэлт мэдээллийг Эрчим хүчний яамны Гэрээ, эрх зүйн газрын мэргэжилтэн /Э.Ихбаяр/ -аас авна уу, холбоо барих дугаар 51-267069.

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ТӨРИЙН ӨМЧИТ
ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН НЭРС

1. “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК 14. “Улаанбаатар цахилгаан түгээх
сүлжээ” ТӨХК
2. “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК 15. “Эрдэнэт-Булганы цахилгаан
түгээх сүлжээ” ТӨХК
3. “Дулааны хоёрдугаар цахилгаан
станц” ТӨХК 16. “Багануур Зүүн өмнөд бүсийн
цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК
4. “Дулааны гуравдугаар цахилгаан
станц” ТӨХК 17. “Өмнөд бүсийн цахилгаан түгээх
сүлжээ” ТӨХК
5. “Дулааны дөрөвдүгээр цахилгаан
станц” ТӨХК 18. “Амгалан дулааны станц” ТӨХК
6. “Дарханы дулааны цахилгаан станц”
ТӨХК 19. “Налайхын дулааны станц” ТӨХК
7. “Эрдэнэтийн дулааны цахилгаан
станц” ТӨХК 20. “Багануурын дулааны станц” ТӨХК
8. “Даланзадгадын дулааны цахилгаан
станц” ТӨХК 21. “Дулаан шарын гол” ТӨХК
9. “Тавантолгой дулааны цахилгаан
станц” ТӨХХК 22. “Ховд дулааны станц” ТӨХК
10. “Цахилгаан дамжуулах үндэсний
сүлжээ” ТӨХК 23. “Хөвсгөл дулааны станц” ТӨХК
11. “Дорнод бүсийн эрчим хүчний систем”
ТӨХК 24. “Улаангомын дулааны хоёрдугаар
станц” ТӨХК
12. “Баруун бүсийн эрчим хүчний систем”
ТӨХК 25. “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК
13. “Алтай-Улиастайн эрчим хүчний
систем” ТӨХК 26. “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш