logo
Аргал оруулахаар гараад сураггүй болсон хүүг эсэн мэнд олжээ

Аргал оруулахаар гараад сураггүй болсон хүүг эсэн мэнд олжээ

2024/04/03

Цагдаагийн байгууллагад энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн 17 цагийн үед Булган аймгийн Бүрэгхангай сумын иргэнээс “15 настай, эрэгтэй хүүхэд өглөө 10 цагийн үед гэрээсээ гараад сураггүй байна” гэх мэдээлэл ирүүлсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу эрэн хайх ажлыг шуурхай зохион байгуулж, 54 хүний бүрэлдэхүүнтэй 7 автомашинтай эрлийн баг ажиллаж, алга болсон хүүхдийг гэрээс нь хойш 15 км газарт байрлах айлд байсныг олж тогтоолоо.

Хүүхдийг эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээллээ. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш