logo
ЗУРХАЙ: Ханш нээх улирал эхэлнэ

ЗУРХАЙ: Ханш нээх улирал эхэлнэ

2024/04/04

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 04. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээгч модон луу жилийн Хаврын дунд улаагчин туулай сарын 25. Бархасбадь гараг. Булаагч одтой, зургаан цагаан мэнгэтэй шар нохой өдөр.

Өдрийн наран 6 цаг 24 минутад мандаж, 19 цаг 26 минутад жаргана. Ханш нээх улирал 15 цаг  15 минутанд эхэлнэ. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд нүд бүрэлзэн улцайна хэмээжээ.

Сэтгэгдэлүүд

Дээш