УИХ-ын гишүүүн С.Батболд Социал демократ Монголын оюутны холбооноос зохион байгуулсан “SDS-2024 Conference” арга хэмжээнд оролцов. Энэ үеэр оюутан залууст тэрээр 20 насныхаа дурсамжаас хуваалцан, залуусыг гадаад хэл шамдан суралцахыг уриалан үг хэлсэн юм.
Мөн тэрээр “Өнөөдрийн залуучууд Та бүхэнд дэлхий ертөнц тэр чигээрээ нээлттэй, асар их мэдээллийн боломж байна. Манай үеийн оюутан залуус тухайн үеийн боломж, нөхцөл дээрээ суралцаж, улс орныхоо хөгжилд үүрэг хариуцлагаа ухамсарлаж сурч байсан гэж боддог. Би ч бас өөрийгөө азтай гэж боддог. Тухайн үед тоо их боддог хүүхэд байлаа. Математикийн олмпиадад оролцдог байсан. Тэгээд шалгалтын дүнгээр Москвад Олон улсын харилцааны дээд сургуульд суралцах завшаан тохиож, эдийн засагчаар төгссөн. Орос, англи, франц хэл гэсэн гурван хэл сурах боломж олдож, хичээж сурч байсан. Суралцах гэж чармайсны үр дүн маань миний амьдралд, бизнес улс төрд хэрэгтэй зүйл болсон байх аа.
Хэлтэй бол хөлтэй гэгчээр хүний амьдралд хэл их хэрэгтэй. Орчин үеийн залуус интернэт, сошиал нээлттэй орчинд гадаад хэл сурах бас боломж. Та бүгдийн суралцах боломж, тухайн цаг үедээ өөрсдийгөө дайчлан чармайж, цагтаа эзэн болж, сурах ёстой зүйлээ сурах цагтаа хийгээрэй” гэж хэлье.