Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь “Хаврын бүх нийтийн их цэвэрлэгээ” арга хэмжээг компанийн бүх нэгжийг өргөн хүрээнд хамруулан идэвхтэй өрнүүлсээр байна.
Өнөөдрийн байдлаар цэвэрлэгээнд компанийн төв байр, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд, Ашиглалт засварын баруун төв болон Өндөр хүчдэл ашиглалт засварын төвийн харьяа 35 кВ-ын дэд станцуудын ажилтнууд ойр орчмын нийтийн эзэмшлийн зам талбай, хайс, хогийн сав, хаяг, хаягийн байгууламж, гадна фасад, үүд довжоог чийгшүүлж угаах, өнгө үзэмжийг сэргээх, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэж, ачуулах байдлаар оролцож байна.
Цаашид тус компанийн удирдлагаас нийтийн цэвэрлэгээг нэг удаа хийгээд орхих бус сар бүрийн 10-ны өдрийн дотор бүх нэгжийг бүрэн хамруулж, өргөн хүрээнд тогтмол, чанартай хийж, хяналт тавьж ажиллахаар шийдвэрлээд байна.
УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК