Хүн бүр ийм нэг шүлгийг мэддэг байх. Цантай өвөл, жавартай өвөл, цана чаргаар гулгадаг өвөл гэж. Тэгвэл манай нийтийн тээврийн автобусууд тийм шүлгийн гол санаа болоод байна.
Одоо цантай автобус, жавартай автобус, чанга чангаар сигналддаг автобус, хацар нүүр хөлдөөх шахдаг автобус, хөл тавих зайгүй чихэлддэг автобус гэх мэтээр шүлэглэж болохоор байгаа юм.
Уг нь автобус бааз гэж байдаг. Тэнд нэгдсэн дулаан гарааш гэж уг нь байх ёстой. Гэтэл өглөө автобуснуудын хүйтэн байгааг ээ, хэлэх ч юм биш. Өвлийн хүйтэнд, өглөө эрт буудал дээр зогсч байгаа хүн хөлдөж үхэх шахаж байна. Ядаж байхад ойрдоо өглөө, оройдоо 30 хэм гарч хүйтрээд байгааг ч хэлэх үү. Ядахад яр гэгчээр манай нийтийн тээврийн автобусууд ирэхгүй удаан хүлээлгэхийг яана.
Уг нь 15 минутын зайтай явах ёстой гэдэг ч яс цагаараа явах нь ховор. Яаж ийж байгаад л 20, 30 минут хүлээлгэнэ. Энэ нь замын түгжрэлтэй холбоотой байдаг байх. Удаж удаж нэг юм ирнэ. Ирэхээр нь сууна. Дотор нь ороод дулаацах нь бүү хэл бүр хөшиж орхино. Ёстой өнөө зундаа шатааж алах гэдэг, өвөлдөө хөлдөөх шахдаг амбаар л гэсэн үг, энэ хэдэн автобус.
Уг нь Солонгост захиалж, жигтэйхэн сайхан шинэ автобусууд оруулж ирсэн юм гэсэн. Монголын хүйтнийг даалгүй хамаг дулаалга, халаагуур нь эвдэрчихсэн юм байлгүй дээ. Өнөөдөр нийслэлийн иргэд элдэв юм ярихаасаа залхдаг болжээ. Автобусан дотор хулгайч нар зөндөө, хог шороотой, тухгүй байх, тасалбар түгээгч нь адсага шиг ааштай байх ч дүүрсэн хэрэг.
Угтаа бол автобус бааз байгаа тохиолдолд тэр бүхэн ном дүрмээрээ байх ёстой юм. Орой бүр цэвэрлэгээ хийдэг, угааж арчдаг, тасалбар түгээгчид нь эрх, үүргээ мэддэг. Гэхдээ тэр дүүрчээ, хөөрхий. Түүний оронд даарч байгаад ороход хөл, гар дулаацуулчихдаг байвал л зүгээр байна. Уг нь халуугаар тавьж цөхөөд байх юм баймааргүй юм.
Автобусных нь халаагуур эвдэрсэн бол монголчлох гэж нэг сайхан арга байна шүү дээ. Эсвэл солих амархан баймаар юм. Гэтэл тийм сэтгэл байхгүй бололтой. Тэгээд тасалбар түгээгч нь зузаан хувцастай, том эсгий гутал өмсчихсөн зогсч байгаа юм чинь. Бүх автобус ийм биш л байх. Дотор орчноо цэвэрлээд, дулаахан явж байгаа автобус зөндөө байгаа. Гэхдээ бас тэн хагас нь зорчигчдоо зайрмаг болгох шахаад байгааг энэ асуудлыг мэддэг, шийдвэрлэдэг хүмүүст нь хүргэх гэсэн юм.
Наанадаж жолооч, тасалбар түгээгчид нь шаардлага тавих хэрэгтэй байх. Цаашлаад автобус баазад нь шаардлага тавих нь зөв. Техникийн бүрэн бүтэн байдал хангаагүй, халаагуур нь эвдэрсэн автобус үйлчилгээнд гаргаж, жолооч, тасалбар түгээгчээ дах, дэгтийгээр дулаалчихаад явуулаад байгаа баазын ч буруу байж л байгаа. Уг нь дүрэм, журам гэж байдагсан. Түүнийх нь дагуу шийтгэсэн ч яадаг юм. Ядаж дулаан автобусанд суумаар байна шүү дээ.
Н.Пунцагболд
Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин