Өнөөдөр буюу тавдугаар сарын 8-нд хангайн уулархаг нутгаар, тавдугаар сарын 9-нд нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
2024 оны тавдугаар сарын 8-нд нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна гэж ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас мэдээллээ.