Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 7 дүүрэг, 20 аймгийн 57 суманд аюулт үзэгдэл, ослын 125 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 9 иргэний амь насыг авран хамгааллаа.
Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 8 хүн нас барж, 7 хүн гэмтэж бэртсэн байна.
Нийт дуудлагын 101 нь гал түймэр, 17 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 5 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, нэг нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.