logo
Ойн улаан хачгийн тархалтын шинэ цэг илрүүллээ

Ойн улаан хачгийн тархалтын шинэ цэг илрүүллээ

2024/05/15

Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Нийслэлийн ЗӨСТ хамтран Төв аймгийн Батсүмбэр, Баянчандмань, Жаргалант сумын нутагт 2024 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 4-ний хооронд хачгаар дамжих халдварын үүсгэгчийн тархалт тогтоох тандалт судалгааг хийлээ. 

Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөрийн ам, Жаргалант сумын Хустай амнаас тус тус ойн улаан хачгийн тархалтыг шинээр илрүүлж, тогтоолоо.

Түүнчлэн Батсүмбэр, Баянчандмань, Жаргалант сумын нутгаас "Dermacentor" төрлийн нэг зүйлийн хачиг цуглуулсан.

Тандалт судалгаагаар цуглуулсан хоёр зүйлийн 353 хачигт хачгаар дамжих халдварт өвчний үүсгэгч тодорхойлох молекул биологийн шинжилгээг хийж, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төлөвлөнө гэж Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.  

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш