БНХАУ-ын Бээжин хотноо “Уул уурхайн инновац хөгжил” олон улсын форум эхэллээ. Энэхүү үйл ажиллагаа Хятадын Азийн Эдийн засгийн хөгжлийн нийгэмлэг, уул уурхайн мэргэжилтний хорооноос 3 дахь жилдээ зохион байгуулж байна.
Форумд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга оролцож, Монгол Улсын эрдэс баялгийн салбарын ирээдүйн чиг хандлага, тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээний талаар илтгэл хэлэлцүүлэх юм. Тус өдөрлөг энэ сарын 21,22-ны өдрүүдэд үргэлжлэн гэж УУХҮЯ-наас мэдээллээ.