logo
Хүүхдийг ахуйн хүрээний болон зам тээврийн осол, гэмтлээс сэргийлээрэй

Хүүхдийг ахуйн хүрээний болон зам тээврийн осол, гэмтлээс сэргийлээрэй

2024/05/30

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн улирлын амралт эхлэх гэж байгаатай холбогдуулан Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс хүүхдийг ахуйн хүрээний болон зам тээврийн осол гэмтэл, нохой, мууранд хазуулах, тоглоомын талбайд унаж бэртэх, түлэгдэлтээс урьдчилан сэргийлэхийг эцэг эх, асран хамгаалагч нарт зөвлөж байна.

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт 2023 онд 0-17 хүртэлх насны нийт 67.861 хүүхэд тусламж үйлчилгээ авчээ. Тухайлбал, өнгөрсөн оны тавдугаар сард 310, зургаадугаар сард 577, долоодугаар сард 527, наймдугаар сард 584, нийт 1998 хүүхэд зөвхөн тоглоомын талбай буюу спортын хэрэгслээс унаж бэртсэн байна.

Харин 2024 оны эхний таван сарын байдлаар, тус төвийн Яаралтай тусламжийн тасагт 0-17 хүртэлх насны нийт 27.060 хүүхэд тусламж үйлчилгээ авсан бөгөөд үүнээс авто осолд өртсөн тохиолдол 1578 байна гэж Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ.  

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш