logo
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг зохион байгуулна

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг зохион байгуулна

2024/05/31
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг 3 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Монгол Улс нүүдлийн соёлын өвийг өнөөдрийг хүртэл хадгалан үлдсэн цөөн улсын нэг билээ.

Энэ утгаараа бид соёл иргэншлийн үндэс язгуур болсон нүүдлийн соёлыг дэлхий нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй бөгөөд энэ жил "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивальд дэлхийн 30 гаруй улсын төлөөллийг оролцуулж, өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Энэ хүрээнд фестивалийн зохион байгуулалтыг боловсронгуй болгож, дэд бүтцийг хөгжүүлж, зам, эрчим хүч, био ариун цэврийн байгууламж болоод аянга зайлуулагч зэргийг суурилуулах асуудлаар Налайх дүүргийн удирдлагуудтай ярилцлаа" гэж Соёлын сайд Ч.Номин мэдэгдлээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш