logo
Өнгөрсөн онд нийт экспортын 84 хувийг авто замын боомтоор гаргажээ

Өнгөрсөн онд нийт экспортын 84 хувийг авто замын боомтоор гаргажээ

2024/06/06

Эрдэс баялгийн салбар нь улсын нийт экспортын 92 гаруй хувийг бүрдүүлдэг эдийн засгийн голлох салбар бөгөөд тус салбарын импорт нь нийт импортын 23 орчим хувийг бүрдүүлж байна.

Дээрх тоон үзүүлэлтээс харахад, боомтын тасралтгүй үйл ажиллагаа, хүчин чадал нь уул уурхайн салбарын экспортын үйл ажиллагаатай нягт уялдаа холбоотойгоос гадна эрдэс баялгийн салбар, цаашлаад эдийн засгийн тогтвортой байдал нөлөөлөх голлох хүчин зүйлүүдийн нэг болж буй юм.

Өнгөрсөн оны байдлаар уул уурхайн бүтээгдэхүүний нийт экспортын 84 хувийг авто замын 12 боомтоор гаргасан байна гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ. 


АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш