logo
"NAP" төслийн хаалтын хурлыг хийлээ

"NAP" төслийн хаалтын хурлыг хийлээ

2024/06/12

“Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх" /NAP/ төслийн хаалтын хурлыг хийлээ.

Тус төслийг Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Байгаль орчны хөтөлбөр хамтран хэрэгжүүлсэн юм. 

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, өртөмтгий байдал, эрсдэлийг үнэлэх замаар түүнд дүн шинжилгээ хийн, дасан зохицох төлөвлөгөөг боловсруулах, мөн хэрэгжилтийг хангуулахад шаардлагатай институцийн болон техникийн чадавхыг үндэсний түвшинд бэхжүүлэх замаар Дасан зохицох үндэсний төлөвлөгөөг боловсруулах үндсэн суурийг тавих, бэлтгэл ажлыг хангуулах, боловсруулах, батлуулах, хүчин төгөлдөр болгох зэрэг ажлуудыг энэхүү төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн.

Тус төсөл нь зөвхөн дасан зохицох төлөвлөгөөг цогцоор нь боловсруулсан төдийгүй төлөвлөлтийн процессыг тодорхой түвшинд нэвтрүүлэхэд хувь нэмэр оруулж, зорьсон зорилгодоо хүрч амжилттай хэрэгжсэн гэж  үнэллээ.

Хуралд нийт 84 оролцогч танхимаар, 6 хүн цахимаар оролцлоо гэж БОАЖЯ-наас мэдээллээ. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш