logo
НОБГ: Голд живж байсан иргэнийг авран хамгааллаа

НОБГ: Голд живж байсан иргэнийг авран хамгааллаа

2024/06/17
Тэрэлжийн гармаас Майхан уул хүртэл завьт эргүүлээр Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид өдөр үүрэг гүйцэтгэж байна. Өнөөдөр иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж байх үедээ алба хаагчид Тэрэлжийн шинэ гүүрний орчим голд живж байсан 26 настай эрэгтэйг авран хамгааллаа.

Голын эрэг, тогтоол усны дэргэд аялж зугаалахдаа усны ослоос сэрэмжлэн, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ус руу орохгүй байхыг анхааруулж байна гэж Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш