logo
Хур хог цэвэрлэх ажлыг эхлүүллээ

Хур хог цэвэрлэх ажлыг эхлүүллээ

2024/06/21

Хөвсгөл аймгийн Жаргалант сум 5600 гаруй хүн амтай ба сумын төвлөрсөн хогийн цэг нь 3 га газар боловч тархалт нь 31.6 га-д хүрчээ.

Сум үүсгэн байгуулагдсанаас хойш энэ хогийн цэг үүссэн бөгөөд уулын энгэрт байрлаж байна.

Шар усны үер болоход бохирдол нь Идэрийн гол руу урсах, суурьшлын бүс рүү хогны өмхий үнэр тархаж иргэдийн эрүүл аюулгүй орчинд сөргөөр нөлөөлж байна.

Жил ирэх тусам га талбай нь нэмэгдэж буй аж. Хогийн 79 хувийг модны хаягдал, малын сэг зэм эзэлдэг байна.

Иймд олон жил үүссэн хур хогийн цэгийг цэвэрлэж, хөрсийг нь сэргээхээр БОАЖЯ, Жаргалант сумын ЗДТГ хамтран ажиллана гэж БОАЖЯ-наас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш