logo
Дархан хотод спорт цогцолбор ашиглалтад орлоо

Дархан хотод спорт цогцолбор ашиглалтад орлоо

2024/06/24

Монгол Улсын Засгийн газар, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороо, ЗГТА-Биеийн тамир, спортын улсын хорооны захиалга, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дархан-Уул аймагт 2200 хүний суудалтай “Darhkan united arena” ашиглалтад орлоо.

Тус спорт цогцолбор нь хоёр спорт заал, бөхийн бэлтгэлийн заал, фитнесс заал, усан бассейн, албан хэрэгцээний өрөөтэй томоохон байгууламж юм.

Орон нутгийн иргэдийн спортоор хичээллэх, эрүүл идэвхтэй амьдрах боломж, нөхцөл бүрдэхээс гадна бүс, улс, олон улсын тэмцээн хүлээн авах боломжтой болж байна.

Биеийн тамир, спортын салбарт олон жил удааширсан хөрөнгө оруулалтын төслүүдийг ашиглалтад оруулахад онцгой анхаарч ажилласаны үр дүнд Налайх дүүрэг, Сүхбаатар аймгийн спорт цогцолборууд ашиглалтад ороход бэлэн болоод байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш