logo
АНУ-ын засгийн газар шинэ гишүүд, эрх баригчидтай хамтран ажиллахад бэлэн гэв

АНУ-ын засгийн газар шинэ гишүүд, эрх баригчидтай хамтран ажиллахад бэлэн гэв

2024/07/01

Монгол Улсын УИХ-ын ээлжит есдэх удаагийн сонгууль 2024 оны зургадугаар сарын 28-нд болж өндөрлөв. Шинэ 126 гишүүн сонгох сонгуульд МАН- 68 суудал, АН-42 суудал, ХҮН-8, ҮЭ-4, ИЗНН-4 суудал тус тус авсан.

Олон улсаас шинээр сонгогдож буй гишүүдэд баяр хүргэсэн ба АНУ-ийн Төрийн департмент сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч, шинэ гишүүдтэй хамтран ажиллахад бэлэн гэдгээ мэдэгдсэн байна.

Төрийн департментын албан ёсны сайтад “Зургадугаар сарын 28-ны өдөр Монголын ард түмэн парламентын сонгуульдаа оролцон, сонгох эрхээ эдэлж буйд АНУ баяр хүргэж байна. АНУ-ын засгийн газар шинэ гишүүд, эрх баригчидтай хамтран ажиллахад бэлэн” гэжээ. Мөн сонгуулийн дүн, шинэ сонгох системийг хүлээн зөвшөөрч байгаагаа онцолжээ.

Эх сурвалж: State.gov

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш