logo
УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн Анхдугаар чуулган өнөөдөр чуулна

УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн Анхдугаар чуулган өнөөдөр чуулна

2024/07/02

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2024 оны долоодугаар сарын 01-ний өдөр 93 тоот зарлиг гаргаж, Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганыг товлон зарлав.

Тус зарлигт:

“Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасныг үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганыг 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 10.00 цагт товлон зарласугай” гэжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш