logo
“Парис-2024” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан тамирчдаас 9 нь Олимпын эрхээ авчээ

“Парис-2024” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан тамирчдаас 9 нь Олимпын эрхээ авчээ

2024/07/03
“Парис-2024” олимпын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан баг тамирчдыг ОУ-ын олимпын холбооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар хүлээн авч уулзав.
 
“Парис 2024” тэтгэлэгт хөтөлбөрт спортын 8 төрөлд 15 тамирчин хамрагдсан бөгөөд доорх нэр бүхий 9 тамирчин Олимпын эрхээ хүртэж, цаашлаад Олимпын медалын төлөө өрсөлдөхөөр бэлэн болоод байна. Үүнд:
 
Чөлөөт бөхийн тамирчин- Д.Отгонжаргал, Т.Тулга, М.Лхагвагэрэл
Жүдо бөхийн тамирчин- Л. Сосорбарам, Ё. Басхүү
Буудлага спортын тамирчин- Э.Даваахүү
Боксын тамирчин- О.Есүгэн
Хүндийг өргөлтийн тамирчин- М.Анхцэцэг
Хөнгөн атлетик- Г.Хишигсайхан нарын 9 тамирчин Олимпын эрхээ хүртсэн нь хөтөлбөрийг 60 хувийн амжилттай дүүргэлээ.
 
Энэхүү амжилт нь “Лос Анжелес 2028” тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг нээж байна гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш