logo
3.5 магнитудаас дээш газар хөдлөлтийн чичирхийлэл 54 тохиолдол бүртгэгдэв

3.5 магнитудаас дээш газар хөдлөлтийн чичирхийлэл 54 тохиолдол бүртгэгдэв

2024/07/30
2024 оны  долоодугаар сарын 29-ний өдрийн 01:22:50 цагт Завхан аймгийн Баянхайрхан сумын төвөөс зүүн зүгт 18 км зайд 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 49.34, 96.59.

2024 он гарсаар улсын хэмжээнд 3.5 магнитудаас дээш газар хөдлөлтийн чичирхийлэл 54 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ сарын 28, 29-ны өдрүүдэд 4.1, 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн тохиолдол бүртгэгдсэн талаар Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлсэн. Дээрх газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш