"Парис 2024" зуны XXXIII Олимпын наадмын эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд өрсөлдөж байгаа хоёр дахь тулаанаа ОУХМ М.Энхжаргал Румыны тамирчин, 32 настай, 2022 оны ДАШТ-ний мөнгөн медальт, 2024 оны ЕАШТ-ний мөнгөн медальт Ленута Лекрамиоаратай хийж, 4:1 харьцаатай ялалт байгууллаа.
Тэрбээр маргааш Дэлхийн аварга, Туркийн тамирчин Хатис Акбастай хүрэл медалийн төлөө тулалдана.