logo
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

2024/08/01
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен өнөөдөр буюу наймдугаар сарын 1-ний өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалынхаа үеэр тэрбээр ГХЯ-д хүрэлцэн ирж,  Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен нар хэвлэлд мэдээлэл хийнэ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш