logo
III, IV хорооллын авто замыг хааж засварлаж байна

III, IV хорооллын авто замыг хааж засварлаж байна

2024/08/05

III, IV хорооллын авто замыг хааж засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.  Тодруулбал:

Баянгол дүүрэг, /Ахуйн үйлчилгээний уулзвараас Өргөө кино театрын уулзвар хүртэлх/ авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг 2024 оны наймдугаар сарын 03-ны өдрийн 23:00 цагаас 2024 оны наймдугаар сарын 06-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж засварлана.

Тус ажлын хүрээнд: Инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээний ажил, авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш