logo
Зөөврийн компьютерийг хаана тавьж тоглох вэ?

Зөөврийн компьютерийг хаана тавьж тоглох вэ?

2012/01/26
Өсвөр насны хөвгүүд зөөврийн компьютерийг энд тэндгүй зөөгөөд тухтай гэгч нь тоглодог. Ингэж тоглодог хөвгүүдэд эрдэмтэд дараах зөвлөгөөг өгч байна.

Европт хэдэн сарын турш зөөврийн компьютерийг хөлөн дээрээ тавьж тоглосноос хөвгүүдийн зүүн гуяны арьсны өнгө өөрчлөгдөж, эрээн цоохор болсон тохиолдол гарчээ. Хөвгүүд зүүн гуя нь их халж байгааг анзаардаг ч компьютерынхоо байрлалыг өөрчилж, ширээн дээр ерөөсөө тавьдаггүй байсан аж.

Улмаар арьс харлаж бараантан, зарим тохиолдолд хавдарт шилжиж байжээ. Энэ нь "Түлэгдсэн арьсны хам шинж" хэмээх эмгэг гэж эрдэмтэд үзсэн байна.

Арьсны гэмтэл ихэвчлэн нэг хөлөнд үүсдэг нь зөөврийн компьютерийн оптик драйв нь зөвхөн зүүн талдаа байрладагтай холбоотой гэнэ.

Уг нь компьютерийг ширээн дээр тавьж хэрэглэхэд л дээрх эмгэг, аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш