logo
Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх, мэдээлэл өгөх цахим хурал боллоо

Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх, мэдээлэл өгөх цахим хурал боллоо

2024/08/22

Эрүүл мэндийн яамнаас улаанбурхан өвчний нөхцөл байдал, Монгол Улсад тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан өвчний тандалт, урьдчилан сэргийлэлт, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах болон цаашид шаардлагатай хариу арга хэмжээний талаар мэргэжил арга зүйгээр хангах цахим хурлыг өнөөдөр зохион байгууллаа.

Энэ удаагийн хуралд Улаанбурхан өвчний нөхцөл байдал, ЭМЯ-наас хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ, анхаарах асуудлын талаар ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын Урьдчилан сэргийлэлт, хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Б.Туяа мэдээлэл өгсөн бөгөөд тус хуралд аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга нар тэргүүтэй 100 гаруй хүн оролцсон.

Хурлын үеэр хавьтал, тохиолдлын судалгаа, тандалт, дархлаажуулалт болон бүртгэлжүүлэлт, эрсдэлийн харилцаа холбоо, лабораторийн шинжилгээ, сорьц авах, хадгалах, тээвэрлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар холбогдох албаныхан мэдээлэл өгч, санал солилцлоо.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш