Хөгжлийн бэрхшээлийн талаарх дэлхий нийтийн чиг хандлагыг тодорхойлсон Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцэд Монгол Улс 2009 онд нэгдэн орж, хөгжлийн бэрхшээлтэй хүн бусдын адил эрхээ эдэлж, сурч боловсрох, хөгжих, хөдөлмөрлөх, төрийн үйлчилгээ авах, хөгжлийн үр шимээс хүртэх адил, тэгш боломж олгох үүргийг хүлээсэн.
Монгол Улс НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хороогоор анхны тайлангаа 2015 онд, 2, 3 дугаар тайланг 2023 онд хэлэлцүүлсэн бөгөөд анхны тайлангийн мөрөөр Засгийн газарт 37 зөвлөмж, 3 шаардпага, 1 хүсэлт ирүүлсэн бол 2, 3 дугаар тайлангийн мөрөөр 35 зөвлөмжийг ирүүлсэн.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц болон хорооноос Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Зөвлөмжийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний төслийг боловсруулж, төлөвлөгөөг Засгийн газрын тогтоолоор батлуулахаар ажиллаж байна гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.