“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК болон ХУД-ийн 15 дугаар хороо хамтран 2024-2025 оны хичээлийн шинэ жилийг угтаж, “Дэм дэмэндээ” өдөрлөгийг өнөөдөр зохион байгуулж байна.
Өдөрлөгт иргэд өөрт байгаа ном сурах бичиг, хувцас цүнх, тоглоом зэргийг солилцох, хандивлах боломжтой бөгөөд өнөөдөр 16:00 цаг хүртэл үргэлжлэх юм.
Өдөрлөгийн үеэр “Төв Цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн хамт олон тус хорооны 1-2 дугаар ангид суралцах 10 хүүхдэд сурлагийн өндөр амжилт хүсэн гарын бэлэг өглөө гэж “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-иас мэдээллээ.