“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөө”-нд үнэлэлт, дүгнэлт өгөх олон улсын зөвлөх үйлчилгээг өнгөрсөн хоёрдугаар сард зарласан.
Дээрх зөвлөх үйлчилгээнд БНСУ-ын “Daehan consultants engineering Co.,LTD” байгууллага шалгарч өнгөрсөн наймдугаар сарын 24-ний өдөр эцсийн тайлангаа ажлын хэсэгт ирүүлсэн.
Үүнтэй холбоотойгоор ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, “Daehan consultants engineering Co.,LTD” байгууллагын ирүүлсэн эцсийн тайланг хэлэлцэж ерөнхий төлөвлөгөөнд санал тусгах асуудлыг хэлэлцлээ.