logo
Таван шарын нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг нээлээ

Таван шарын нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг нээлээ

2024/09/16

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарантуул захын дөрвөн замын уулзвар гэсэн 4 байршилд нүхэн гарц байгуулах төслийг хэрэгжүүлж буй. Үүний нэг болох Таван шарын нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг 2024 оны есдүгээр сарын 14-ний өдөр нээлээ.

Нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг нээх үеэр Хотын дарга Х.Нямбаатар “Нээлтэд хүрэлцэн ирсэн хүндэт зочид та бүхэнд баярлалаа. Ялангуяа төслийг санхүүжүүлсэн БНХАУ-ын Эксим банк болон бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн хамт олонд талархлаа илэрхийлье. 1949 онд Улаанбаатар хотод анхны төмөр зам байгуулагдсанаас хойш Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөн төмөр замын хөдөлгөөнтэй нэг түвшинд байж ирсэн. Энэхүү төсөл болон 2024 оны арав, арваннэгдүгээр сард хийж хэрэгжүүлэх нүхэн гарцын ажлууд, 2025 онд хэрэгжүүлэх Дүнжингаравын уулзварын нүхэн гарцыг барьснаар цаашид Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөн төмөр замын хөдөлгөөнтэй давхцахгүйгээр явах бүрэн боломж бүрдэнэ.

Ингэснээр Улаанбаатар төмөр замын ачаа эргэлтийн хэмжээ өсөхөөс гадна Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг тодорхой түвшинд бууруулах тооцоо судалгаа гарсан. Ажлыг гүйцэтгэх явцад бүтээн байгуулалтыг хийж хэрэгжүүлсэн БНХАУ-ын төмөр замын барилгын компанийн ажилчдад зарим бэрхшээл тулгарсан. Улаанбаатар хотын газар доорх мэдээллийн сангийн зарим мэдээлэл дутагдалтай байснаас шалтгаалж тодорхой цаг хугацаанд ажил хойшлох нөхцөл байдалтай тулгарч байсан. Гэсэн хэдий ч Улаанбаатар хот, гүйцэтгэгч компани болон төслийн нэгжийн хэрэгжүүлж байгаа байгууллагуудын ажлын уялдаа сайн байсны үр дүнд цаг хугацаа хожиж, чанарын өндөр түвшинд ажлыг гүйцэтгэлээ. Тухайлбал, Ус сувгийн удирдах газрын хамт олон бүтээн байгуулалтын ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллалаа. Нүхэн гарцыг барихад олон байгууллагын ажлын уялдаа холбоо чухал байлаа. Түгжрэлгүй Улаанбаатарыг хамтдаа бүтээцгээе” хэмээн хэллээ.

Таван шарын нүхэн гарц нь төмөр замын доогуур 169 метр урт, 5.8 метр өндөр, 10.2 метр өргөнтэй хос туннел, иж бүрэн ус зайлуулах систем бүхий инженерийн байгууламж гэдгээрээ Улаанбаатар хотдоо анхдагч бүтээн байгуулалт юм. Мөн хойд туслах авто зам 425 метр, урд туслах авто зам 252 метр урт бөгөөд хоёр түвшний огтлолцолтой. Нүхэн гарцыг бүрэн нээснээр хоногт 32,500 автомашин зорчих боломжтой болно.

Ийнхүү авто замын нэвтрүүлэх чадвар нь 22,9 хувиар нэмэгдэж, түгжрэл бууруулахад үр нөлөөгөө үзүүлэх юм. Төмөр замын 396 дугаар гармаар хоногт 53 галт тэрэг өнгөрч, нийт 2 цаг 48 минут орчим хугацаанд гармыг хаадаг байна. Цаашид хоногт 5-6 цаг уг гармыг хаах шаардлага үүсэхээр тооцоо судалгаа гарсан тул нүхэн гарцыг барьснаар авто замын урсгал галт тэрэгний хөдөлгөөнөөс хамааралгүй болж байгаа онцлогтой. Төлөвлөгөөний дагуу Таван шарын нүхэн гарцыг аравдугаар сард бүрэн ашиглал
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш