logo
"Ногоон технологи-2024” Сүхбаатарын талбайд болж байна

"Ногоон технологи-2024” Сүхбаатарын талбайд болж байна

2024/09/19

Орчны бохирдлыг бууруулах, нөөцийн хэмнэлттэй, байгальд ээлтэй дэвшилтэт техник, технологийг сурталчлан таниулах “Ногоон технологи-2024” үзэсгэлэн, арга хэмжээ жанжин Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна.

Тус арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн бөгөөд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч хатагтай Л.Хосбаяр, Европын холбооноос Монгол Улсад суух элчин сайд хатагтай Ина Марчюлёните, Монгол Улс дахь НҮБ-ын суурин төлөөлөгч ноён Тапан Мишра, Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан ахлах эдийн засагч Хосе Лүиз Диаз Санчез, Монголын банкнуудын холбооны гүйцэтгэх захирал Л.Амар нар оролцлоо.

Үзэсгэлэнд олон улсын байгууллага, банк санхүүгийн болон ногоон технологи үйлдвэрлэгч, импортлогч, хөрс, ус, агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 80 гаруй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага оролцохоос гадна

ШУА Технологийн Инкубатор, Газар зүй геоэкологийн хүрээлэн "Хөрс судлалын салбар" зэрэг эрдэм шинжилгээний байгууллагууд инновацын шинэ шинэлэг шийдлүүд, бохирдол бууруулах технологи, арга зүйн талаар мэдээлэл, танилцуулга мэдээлэл хүргэж байна гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш