logo
Авто зам, засвар шинэчлэлийн ажил үргэлжилж байна

Авто зам, засвар шинэчлэлийн ажил үргэлжилж байна

2024/09/23

Баянзүрх дүүрэг, 13, 37, 42 дугаар хороо, Нарны зам, Өгөөмөр захаас Чулуун овооны тойрог хүртэлх авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлийн ажил 2024 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 23:00 цагаас 2024 оны есдүгээр сарын 24-ний өдрийн 06:00 цагийн хооронд,

Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, Их Монгол улсын гудамжны авто зам, Их тэнгэрийн уулзвараас “И-Март” худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлийн ажил 2024 оны есдүгээр сарын 22-ны өдрийн 23:00 цагаас 2024 оны есдүгээр сарын 26-ны өдрийн 06:00 цагийн хооронд,

Хан-Уул дүүрэг, 15, 18-р хорооны нутаг дэвсгэр, Нийслэл хүрээ өргөн чөлөөний авто зам 120 мянгатын уулзвараас “И-МАРТ” худалдааны төв хүртэлх авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлийн ажил

Хойд хэсгийн замыг засварлах хугацаа:

2024 оны есдүгээр сарын 23-ны өдрийн 23:00 цагаас
2024 оны есдүгээр сарын 26-ны өдрийн 06:00 цагийн хооронд,

Урд хэсгийн замыг засварлах хугацаа:

2024 оны есдүгээр сарын 26-ны өдрийн 23:00 цагаас
2024 оны есдүгээр сарын 28-ны өдрийн 06:00 цагийн хооронд тус тус хааж засварлана.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Нийслэлийн Замын хөгжлийн газар

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш