logo
“10-р хороолол” орчмын айл өрхүүдийн халуун ус, дулааныг өглөө

“10-р хороолол” орчмын айл өрхүүдийн халуун ус, дулааныг өглөө

2024/09/30

Өнөөдрөөс буюу есдүгээр сарын 30-наас “10 дугаар хороолол” орчмын айл өрхийн халуун ус, дулааныг өглөө. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын дарга С.Цэдэнсодном өнгөрсөн баасан гарагт “Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх 11гд магистралийн шугам анх 1983 онд буюу одоогоос 41 жилийн өмнө ашиглалтад орж, түүнээс хойш шинэчлэл хийгээгүй. Эрсдэл ихтэй шугам байсан. Өргөтгөх ажлын хүрээнд 2Ф800 мм голчтой шугамыг 2Ф1000 мм голчтой болгож, 1.6 км хос шугамаар шинэчиллээ.

Өнөөдрийн байдлаар эхлэл цэгээсээ нөхөн сэргээлтийг хийж, НЗХГ-тай хамтран авто зам, зогсоолын ажлуудыг хийж байна. Авто зам, зогсоол барьснаар ажил бүрэн дуусна. Гол ажлууд дууссан учраас “10 дугаар хороолол” орчмын айл өрхүүдийн ус, дулааны шахалтыг хийж эхэлсэн. Амралтын өдрүүдээр шахалтыг дүүргэснээр есдүгээр сарын 30-нд тухайн байршил орчмын айл өрхүүдийн халуун ус, дулааныг өгнө” гэдгийг хэлж байсан юм. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш