logo
Хөглөрсөн навч ашиг тустай бордоо болно

Хөглөрсөн навч ашиг тустай бордоо болно

2024/10/01

Газар хөглөрсөн модны навчсыг шууд шүүрдэж хаялгүй, хамж шатаалгүй түүж аваад муудаж доройтсон хөрстэй газарт дэвсээрэй.

Тарьсан модныхоо нүхэнд хийгээрэй.

Учир нь навч ялзрахдаа биомасс үүсгэж хөрсний үржил шимийг сайжруулан, хөрсийг элэгдэхээс хамгаалж чаддаг.

Нэг ёсондоо үнэгүй боловч ашиг тустай бордоо болно. Навчинд бактериуд үржиж, хөрсөнд нэвтрэн ургамалд шингэж, үржил шимт давхаргыг үүсгэдэг. Навч ашиглан олон янзаар бордоо бэлтгэх боломжтойг Экологийн цагдаагийн албанаас зөвлөж байна. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш