logo
Гурван байршилд зам хааж, шинэчилж байна

Гурван байршилд зам хааж, шинэчилж байна

2024/10/02

Өчигдөр 22:00 цагаас дараах гурван байршилд авто зам хааж, шинэчилж байна. Тодруулбал,

• Худгийн гудамжны авто замаас “Хангай” хотхон хүртэлх авто замыг аравдугаар сарын 1-ний өдрийн 22:00 цагаас аравдугаар сарын 4-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

• Чингэлтэй дүүргийн 7, 8 дугаар хороо, Тасганы овооны уулзвараас 7 дугаар хорооны уулзвар хүртэлх авто замыг аравдугаар сарын 1-ний өдрийн 22:00 цагаас аравдугаар сарын 4-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

Мөн Таван шарын нүхэн гарцын ажилтай холбоотойгоор аравдугаар сарын 1-ний 22:00 цагаас 4-ний өдрийн 06:00 цаг хүртэл Товчооны зам буюу "Энхжин" худалдааны төв орчмын авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ. Мөн буцах эргэлт хийх юм.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш