logo
Циркийн уулзвараас Барс захын уулзвар хүртэлх авто замын хойд эгнээг хааж, шинэчилнэ

Циркийн уулзвараас Барс захын уулзвар хүртэлх авто замын хойд эгнээг хааж, шинэчилнэ

2024/10/03
Сүхбаатар дүүргийн 2, 4-р хороо, Нарны зам, Циркийн уулзвараас Барс захын уулзвар хүртэлх чиглэлийн авто замын хойд хэсгийн эгнээг хааж засвар, шинэчлэлтийн ажил хийгдэнэ.
 
2024 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 22:00 цагаас 2024 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж засварлана.
 
Баруунаас зүүн чиглэлийн урд хэсгийн эгнээгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сөрүүлэн зохицуулна.
 
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
 
Эх сурвалж: Нийслэлийн Замын хөгжлийн газар
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш