logo
Хөдөлмөрийн зах зээлийн шилжилтийн үе тохиож байна

Хөдөлмөрийн зах зээлийн шилжилтийн үе тохиож байна

2024/10/04

“Ажиллах хүчний ирээдүйн чиг хандлага, AI нөлөөлөл” дэд зөвлөл хөдөлмөрийн зах зээлийн судалгаа болон Монголын ноос ноолуурын холбооноос бэлтгэсэн мэдээллийг сонслоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан Эдийн засгийн бодлогын зөвлөл долоон дэд зөвлөлтэй бөгөөд “Ажиллах хүчний ирээдүйн чиг хандлага, AI нөлөөлөл” дэд зөвлөлийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд ахалж байна.

Сүүлийн судалгаагаар, манай улсад 40-60 мянган иргэн ажилгүй, харин нөгөө талд нь ажил олгогчдод 30-40 мянган ажиллах хүч шаардлагатай байна. Ажиллах хүчний хомсдол 2028 он хүртэл үргэлжилнэ гэжээ.

Энэ асуудалд нэгдүгээрт, цалин бага, хөдөлмөрийн бүтээмж бодитой үнэлэгддэггүй, хоёрдугаарт, хүн ам зүйн өсөлт, гуравдугаарт, “шинэ мянганыхан” буюу Z үеийнхний “хандлага” анхаарал татах сэдэв болжээ.

Мөн 2016 оноос хойш шинээр ажилд орохоор анкет бөглөх залуусын тоо буурсан нь 1990 оны шилжилтийн үед төрөлт буурсантай холбоотой гэнэ.

Энэ нь хөдөлмөрийн зах зээлд нөлөөлж байгаа талаар судлаачид хэлж байлаа.

Цаашид хөдөлмөрийн зах зээл, ажиллах хүчний асуудлыг бодлогын түвшинд анхаарч үзэх шаардлагатай байна гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш