logo
Иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх өдөрлөг болно

Иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх өдөрлөг болно

2024/10/16

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулдаг.

Энэ удаагийн өдөрлөг өнөөдөр буюу аравдугаар сарын 16-ны өдөр 09:00-16:00 цагийн хооронд болно. 

Иргэд та бүхэн 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдож, мөн Нийслэлийн Үйлчилгээний нэгдэн төвийн Дүнжингарав, Драгон, Мишээл, Сэлбэ, Баянгол, Баянхошуу салбараас иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүл, гэрээний эрх зүй зэрэг сэдвээр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш