logo
Хамтын ажиллагааны талаар санал солилцов

Хамтын ажиллагааны талаар санал солилцов

2024/10/25

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Бүгд Найрамдах Франц Улсын Европын болон Гадаад хэргийн яамны Батлан хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагааны газрын дарга, генерал Режис Колкомбе, хурандаа Марк Разафиндранали, хурандаа Винсент Тиссиер Да Маллраис болон Иргэний аюулгүй байдлын бүсийн зөвлөх, хошууч Кристоф Бауманн нар Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тодруулбал, төслийн хүрээнд нийлүүлэгдсэн ангар, дэд бүтэц, нисдэг тэрэг, сургалтын дадлагажуур болон нисгэгч, инженер техникийн бүрэлдэхүүний сургалтын үйл явцтай танилцаж цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Тус анги нь 2022 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд 139 удаагийн шуурхай дуудлагаар 193 иргэн буюу 144 насанд хүрсэн иргэн, 49 хүүхдийн эрүүл мэндийг авран хамгаалж, дараагийн шатны эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн юм. Цаашид баруун, зүүн, хойд, өмнөд бүсийн төвүүдэд нисэх нэгж байгуулан, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх зорилготой байгаагаа илэрхийллээ гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш