logo
Орон нутгийн зарим тээврийн хэрэгсэл энэ сарыг дуустал Драгоноос тээвэрлэлт гүйцэтгэнэ

Орон нутгийн зарим тээврийн хэрэгсэл энэ сарыг дуустал Драгоноос тээвэрлэлт гүйцэтгэнэ

2024/10/29
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Номин агуулахын урдах зам засварын хучилтын ажил хийгдэхтэй холбогдуулан Номин автобуудлаас эхлэлтэй Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Увс, Ховд зэрэг аймгийн чиглэлүүд 10 дугаар сарын 22-ны 08:00 цагаас эхлэн Драгоноос тээвэрлэлт гүйцэтгэж эхэлсэн. 
 
Энэ зохицуулалт аравдугаар сарын 28-ныг дуустал хугацаанд үргэлжлэх байсан ч хугацааг сунгасан байна. 
 
Тодруулбал, дээрх чиглэлийн тээврийн хэрэгслүүд 2024 оны 10 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд Драгоноос тээвэрлэлт гүйцэтгэх болсныг Автотээврийн Үндэсний Төвөөс мэдээллээ.  
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш