logo
Өндөрхаан-Норовлин чиглэлийн 20 км авто замыг байнгын ашиглалтад орууллаа

Өндөрхаан-Норовлин чиглэлийн 20 км авто замыг байнгын ашиглалтад орууллаа

2024/11/27
Улаанбаатар-Чингис хот чиглэлийн авто замаас Өмнөдэлгэр сум хүртэлх 52.5 км хатуу хучилттай авто зам болон Өндөрхаан-Норовлин чиглэлийн 130 км авто замын хэсэгчилсэн хатуу хучилттай 20 км авто замыг байнгын ашиглалтад орууллаа.
 
Дээрх замууд нь Хэнтий аймгийн Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Биндэр, Баян-Адарга, Норовлин, Дорнод аймгийн Баян-Уул сумд, Ульхан боомт чиглэлийн авто замын нэг чухал холбоос болно.
 
Тус хатуу хучилттай авто замуудын хийцлэл нь далангийн өргөн 11 метр, асфальтбетон хучилтын өргөн 8 метр, зорчих хэсгийн өргөн 7 метр, хөвөөний өргөн 2 талдаа 2 метр тус тус төлөвлөгдөж баригдсан гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.  
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш